Мэдээ

АХИСАН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлалын тэнхимээс жил бүрийн намар, хаврын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг ахисан түвшний оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
Хуралд магистр болон доктор хөтөлбөрийн 20 оюутан оролцож, илтгэлээ амжилттай хэлэлцүүллээ. Илтгэлүүд нь улс төрийн мэдээлэл харилцаа ба хэвлэл мэдээлэл, сонгууль ба улс төрийн намын систем, парламент ба засаглал, аюулгүй байдал болон нийгмийн хүртээмж зэрэг сэдвүүдийг хамарсан бөгөөд судалгааны өргөн хүрээ, шинэлэг хандлагаараа онцлог эрдэм шинжилгээний хурал боллоо.

Шалгарсан илтгэлүүд
1-р байр: Улс төр судлалын докторант Д.Оргил - "Сонгуулийн мажоритар тойргийн мандатыг зохистой тогтоох нь" сэдэвт илтгэл. 
2-р байр: Улс төр судлалын докторант О.Ариунбилэг - "Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу НИТХ-ын иргэдийг төлөөлөх чадвар" сэдэвт илтгэл. 
3-р байр: Улс төр судлалын докторант Б.Бат-Идэр- "Хиймэл оюун ухаан ба ардчилсан засаглал (Монгол Улсын сорилт ба стратегийн боломж)" сэдэвт илтгэл.
spsirpa



Дээш