Мэдээ

Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас зохион байгуулсан ээлжит судалгааны их семинар 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө

Энэ удаагийн семинарт МУИС-ийн УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, ахлах багш Др.Н.Цэрмаа “Хустайн байгалийн цогцолборт газрын орчны бүс дэх малчид, тариаланчдын зөрчил” сэдвээр илтгэл тавьж, Төв аймгийн Аргалант сумын нутагт хийсэн судалгааны ажлын үр дүнгээ танилцуулсан юм.

Семинарын үеэр оролцогчид илтгэлүүдийн хүрээнд идэвхтэй асуулт, хэлэлцүүлэг өрнүүлж, малчид тариаланчдын асуудлуудыг харьцуулсан, судалгаанд суурилсан байдлаар хэлэлцсэн нь онцлог байв. Тус арга хэмжээ нь судлаачид хоорондын мэдлэг, туршлага солилцоог дэмжих, байгаль орчны асуудлуудыг танин мэдэх, эко систем тэдгээрийн уялдааг холбоог таниулах, академик орчныг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

spsirpaspsirpaspsirpa



Дээш