Мэдээ

МУИС-УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн ахисан түвшний эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

МУИС-УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын Ахисан түвшний эрдэм шинжилгээний хурал “Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлага” сэдвийн хүрээнд 2026 оны 05-р сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд магистр, докторын түвшний нийт 8 суралцагч судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж эрдэмтэн судлаачдын санал хүсэлтийг тусгасан бүтээлч ажил боллоо. Илтгэлүүдийг дүгнэхдээ шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, судалгааны зорилго, зорилтууддаа хүрсэн эсэх, судалгааны арга зүй зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзав. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар Нийтийн удирдлага хөтөлбөрийн докторант Б.Болороо цахимаар оролцож илтгэл хэлэлцүүллээ.

spsirpa

  • Тэргүүн байранд НУТ-ийн Докторант Буянжаргалын Болороо “Монгол Улс дах оюуны болон сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн чадамжаас үүдсэн зөрчигдсөн эрхийг судлах нь” Удирдагч багш: Проф.Др. Н.Бурмаа
  • Дэд байранд НУТ-ийн Магистрант Жадамбын Ундрам “Монгол улсын төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах боломж ба сорилт” Удирдагч багш: Проф.Др. Н.Бурмаа
  • Гутгаар байранд НУТ-ийн Магистрант Уртнасангийн Баттөвшин “Төрийн байгууллагын хүний нөөцийн аудитын онолын үе шатуудыг загварчлах нь сэдэвт судалгааны ажлууд тус тус шалгарлаа.

spsirpaspsirpa

Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.



Дээш