Мэдээ

Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль нь БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Нийтийн удирдлагын ахисан түвшний сургууль-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2026 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Улс төр, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль болон БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Нийтийн удирдлагын ахисан түвшний сургуулийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, багш, судлаач, оюутны солилцоог хөгжүүлэх, эрдэм шинжилгээний туршлага солилцох, олон улсын хурал, семинар, симпозиум зэрэг академик арга хэмжээг хамтран зохион байгуулах, эрдэм шинжилгээний бүтээл, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Нийтийн удирдлагын ахисан түвшний сургууль 2025 онд дэлхийн их сургуулийн QS жагсаалтад 8-р жагссан сургууль юм.

Уг санамж бичиг нь МУИС-ийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан сургалт, судалгаа, академик солилцоог хөгжүүлэх, хоёр сургуулийн урт хугацааны түншлэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

spsirpaspsirpa



Дээш