Мэдээ

Дэд профессор Ж.Баттөр төрийн дээд шагнал хүртлээ

МУИС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн дэд профессор Ж.Баттөр таны шинжлэх ухаан, боловсролын салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, олон зуун шавь нарыг бэлтгэн хүмүүжүүлсэн их үйлсийг тань үнэлэн Монгол Улсын төрөөс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасанд хамт олных нь зүгээс чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.

Багш, эрдэмтэн хүний 35 жилийн тасралтгүй хөдөлмөр, тууштай зүтгэл тань салбартаа үлгэр дууриал болж, олон залуу судлаач, мэргэжилтнийг төрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Танд цаашдын эрдэм судлал, сургалтын ажилд тань улам их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

spsirpaspsirpa



Дээш