Өнөөгийн ОУХ-ны дэг журам, хүчний харьцаанд гарч буй нөхцөл байдлын өөрчлөлтийн талаар олон нийтэд мэргэжлийн экспертүүдийн лекцийг цувралаар хүргэх зорилгоор УТСОУХНУС-ийн ОУХ-ны тэнхим, "Хөрш орон судлалын хүрээлэн"-тэй хамтран олон нийтэд нээлттэй лекцийг зохион байгуулах болсон юм. Энэ ажлын анхны зочин лекцийг "1945 оноос хойших дэлхийн геополитикийн архитектурын өөрчлөлт" сэдвээр Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан, ОББЭЭС Л.Эрдэнэчулуун сайд лекц унших тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
