Мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Монголын улс төр” хичээлийн хүрээнд санал худалдан авалтын эсрэг хуулийн төслийг танилцуулж, оюутнуудтай хэлэлцүүлэг өрнүүллээ

МУИС-ийн УТСОУХНУС-ийн “Монголын улс төр” хичээлийн хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон ажлын албаны төлөөллийг урьж, “Санал худалдан авалтын эсрэг хуулийн төслийн үзэл баримтлал, агуулга” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгээр Монгол Улсын ардчилал, сонгуулийн тогтолцоо, сонгогчдын оролцоо, улс төр дэх мөнгөний нөлөө зэрэг асуудлыг бодит хууль, бодлогын жишээтэй холбон авч үзэв.

Хэлэлцүүлгийн хүрээнд оюутнууд багт хуваагдан хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлага, санал худалдан авалтын хор нөлөө, гадаад улсын туршлага, хэрэгжилтийн үеийн эрсдэл, хяналтын тогтолцоо зэрэг чиглэлээр хэлэлцэж, өөрсдийн байр суурь, шийдлийн саналуудыг танилцууллаа.

Оюутнуудын зүгээс:

  • сонгогчийн санал - ардчиллын үндэс тул иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
  • улс төрд мөнгөөр бус бодлогоор өрсөлдөх ёстой
  • залуучууд улс төрийн далд нөлөөлөл, манипуляцыг таньж ойлгодог байх хэрэгтэй зэрэг санааг дэвшүүлж, шударга сонгуулийн орчныг бүрдүүлэхэд улс төрийн боловсрол, залуучуудын оролцоо чухал болохыг онцолсон юм.

Энэхүү уулзалт нь “Монголын улс төр” хичээлийн онолын мэдлэгийг бодит улс төрийн үйл явц, хууль тогтоох санаачилгатай холбон ойлгох боломж олгосон өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Улс төр судлалын тэнхим

spsirpaspsirpaspsirpa



Дээш