Мэдээ

Олон улсын харилцаа хөтөлбөрийн оюутны эрдэм шинжилгээний хурал өрсөлдөөнтэй боллоо

Олон улсын харилцаа хөтөлбөрийн оюутны хаврын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 4 сарын 30 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Хуралд нийт 23 оюутан илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд сэдвийн шинэлэг тал, судалсан байдал, илтгэх чадвар зэрэг нийт 5 үзүүлэлтээр дүгнэхэд дараах оюутнууд шалгарлаа.

Нэгдүгээр байранд 1: IV түвшний оюутан Э.Баярсайхан “АНУ болон Монгол Улсын хооронд Японоор дамжиж хийгдэж буй нислэгийг адил төст кэйсээр шинжлэх нь”,
Хоёрдугаар байранд 2: IV түвшний оютан Б.Индра “Криптовалют эдийн засгийн хоригоос бултах арга хэрэгсэл болох нь: Хойд Солонгосын Лазарус бүлгийн жишээн дээр”,
  II түвшний оюутан C.Энхтуул “Монгол улс болон Эстони улсын цахим дипломат ажиллагааг харьцуулан судлах нь”,
Гуравдугаар байранд 3: IV түвшний оюутан Б.Хулан “Япон Улсын олон нийтийн дипломат ажиллагаанд солилцооны хөтөлбөрийн гүйцэтгэх үүрэг: SWY хөтөлбөрийн жишээн дээр”,
  IV түвшний оюутан С.Рэнцэн “Газрын ховор элементийг тойрсон их гүрнүүдийн өрсөлдөөнд жижиг улсад тулгарч буй сорилт, боломжийн асуудалд”,
  IV түвшний оюутан Э.Эрдэнэтулга “Олон улсын сансрын эрх зүйн зохицуулалтын орчин үеийн хандлагатай уялдуулан Монгол Улсын үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудалд”

сэдвүүдээр тус тус шалгарлаа.

Эрдэм шинжилгээний хуралд шүүгчээр оролцсон ГХЯ-ны ТЗХНУГ-ын I нарийн бичгийн дарга Т.Эрдэнийнчулуу ажил олгогч байгууллагын төлөөллийн хувьд оролцсон нийт оюутанд санал шүүмж зөвлөмж хэлэхийн хамт 2012 оны төгсөгчийн хувьд дүү нартаа урам, сурлагын амжилт хүслээ.

Судалгаагаа хэлэлцүүлж, оюунаараа өрсөлдсөн оюутнууддаа цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт ерөөе!

Олон улсын харилцааны тэнхим

spsirpa



Дээш