2026 оны 4 сарын 30-ны өдөр ҮТА-иас зохион байгуулсан “Монгол улсын үндэсний аюулгүй байдал ба гадаад бодлого” сэдэвт оюутны улсын эрдэм шинжилгээний хуралд Үндэсний тагнуулын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Дотоод хэргийн их сургууль, МУИС-ийн шилдэг 10 илтгэгч өрсөлдсөнөөс Олон улсын харилцаа хөтөлбөрийн IV түвшний оюутан Э.Удвал “Монгол улсын олон улсын тавцан дахь идэвх, оролцоог “үүргийн онол”-ын хүрээнд шинжлэх нь” сэдвээр I байр, мөн хөтөлбөрийн III түвшний С.Оюундарь “Ормузын хоолойн геополитикийн хямралын Монгол улсын эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдвээр II байр эзэлж бахдам амжилт үзүүллээ.
Сургууль, хөтөлбөрийнхөө нэрийг алдаршуулсан хүндэт оюутнууддаа болон удирдсан багш Г.Баасанхүү танд баяр хүргэж, та бүхний эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.
Олон улсын харилцааны тэнхим
