Мэдээ

Нийтийн удирдлагын тэнхимийн бакалаврын түвшний оюутнуудын “ Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлага ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

МУИС-ийн УТОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын “ Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлага ” сэдэвт бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 04-р сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг хурлын зорилго нь оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, хөгжүүлэх, судалгаа хийх ур чадварыг нэмэгдүүлэх, онол практикийн нэгдлийг хангах, олон улсын туршлагаас судлах, үнэлэлт дүгнэлт өгөх, инновац, шинэ санаа, бүтээл туурвих, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн юм.

Бакалаврын оюутнуудын судалгааны ажлыг судалгааны зорилго зорилтоо тодорхойлсон байдал, шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлсэн байдал, судалгааны арга, аргачлал илтгэх ур чадвар зэрэг үзүүлэлтээр дүгнэв.

  • Тэргүүн байранд: Нийтийн удирдлагын III түвшний оюутан О. Гэрэлтномин, Б. Хүслэн Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтэд нөлөөлөх хүчин зүйлс” “Баянзүрх дүүргийн 1-р хорооны эмэгтэйчүүдийн жишээн дээр” Удирдсан багш: Ахлах багш, Др. Э.Энхчимэг
  • Дэд байранд: Нийтийн удирдлагын IV түвшний оюутан Н.Анирлин Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчдын зөөлөн ур чадвар, үе хоорондын харьцуулсан судалгаа (СБД-ийн Төрийн захиргааны байгууллагын жишээн дээр) Удирдагч: Ахлах багш Н.Мөнхбат
  • Гутгаар байр: Нийтийн удирдлагын IV түвшний оюутан Б.Дэлгэрчимэг: Төрийн байгууллагын биет байдлын хүртээмж Удирдагч: Ахлах багш, Др. Н.Цэрмаа

Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

spsirpa



Дээш