Мэдээ

Судалгааны их семинар амжилттай зохион байгуулагдлаа

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас зохион байгуулсан ээлжит судалгааны их семинар 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн семинарт МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимийн профессор С.Баттулга “Япон улсын гадаад бодлого ба Монгол улс” сэдвээр илтгэл тавьж, Япон улсын гадаад бодлогын чиг хандлага, Монгол Улстай харилцах харилцааны онцлог, хамтын ажиллагааны боломжийг онол, практикийн хүрээнд авч үзлээ.

Мөн МУИС-ийн УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн ахлах багш, доктор Э.Энхчимэг “Institutional Design of the Mongolian Labor Market” сэдвээр илтгэл тавьж, Монголын хөдөлмөрийн зах зээлийн институцийн бүтэц, бодлогын зохицуулалтын асуудлыг судалгаанд тулгуурлан танилцуулсан юм.

Семинарын үеэр оролцогчид илтгэлүүдийн хүрээнд идэвхтэй асуулт, хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын харилцаа болон хөдөлмөрийн зах зээлийн институцийн асуудлуудыг харьцуулсан, судалгаанд суурилсан байдлаар хэлэлцсэн нь онцлог байв. Тус арга хэмжээ нь судлаачид хоорондын мэдлэг, туршлага солилцоог дэмжих, орчин үеийн судалгааны чиг хандлагыг танилцуулах, академик орчныг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

spsirpa

spsirpaspsirpa



Дээш