Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол улсын 820 жилийн ойд зориулж зохион байгуулах “Их Монгол улсын дипломат бодлого: түүх, орчин үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж Монголын эзэнт улсын бүс нутаг, олон улсын гадаад бодлого дахь нөлөө байр суурь, дипломат ёс, дэг журам, нөлөөллийн тухай асуудлыг хөндөхөөс гадна тэдний үлдээсэн өвийг судалсан эрдэмтдийн хамтын судалгааг хэлэлцүүлэх, Чингис хааны хэрэгжүүлсэн дипломат бодлого, элчийн халдашгүй дархан байдал, олон улсын гэрээ хэлэлцээрийн зарчим, хэм хэмжээ, олон улсын харилцаанд мөрдөгдөж байсан ёс зүйн хэм хэмжээг орчин үеийн олон улсын эрх зүйн онол, практиктай уялдуулан хэлэлцэх зорилгоор уг олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 9 дүгээр сарын 18-нд зохион байгуулах гэж байна. Иймд энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачдыг энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралдаа урьж байна.