2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр БНСУ-ын Хансунг их сургуулийн ректор, профессор, доктор Ли Чанвон, про-ректор Ким Жийхён болон бусад профессор, багш нар МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд зочлон ирж, тус сургуулийн захирал, профессор, доктор С. Мөнхбат хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр сургуулийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх боломжийн талаар санал солилцож, боловсрол, эрдэм шинжилгээ, оюутан, багш солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг онцлон хэлэлцэв.
