2026 оны 04 сарын 16-ны өдөр Чингис хаан Үндэсний музейн захирал академич С.Чулуун, МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийг төлөөлж захирал С.Мөнхбат нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр талын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж хамтарсан төсөл, үйл ажиллагааг хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд таатай нөхцлийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.
Ялангуяа музейн үйл ажиллагаа, цуглуулга, эрдэм шинжилгээ, судалгаа, олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт, форум зохион байгуулах, багш мэргэжилтнүүд туршлага солилцох, сургалт, семинар зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулах, хамтарсан төсөл, сургалт, боловсролын үйл ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллахыг талууд тодотголоо.
Хамтын ажиллагааны хүрээнд тус сургууль нь Монголын Эзэнт гүрэн байгуулагдсаны 820 жилийн ойд зориулж “Их Монгол Улсын дипломат бодлого: түүх, орчин үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 09 сарын 20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд цаашид Чингис хаан Үндэсний музейтэй хамтран жил бүр судлаач, оюутан залуусын дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар болж байна.
Олон улсын харилцааны тэнхим

