Мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, Др.В.Энхболд (Ph.D) МУИС, УТСОУХНУС-ийн хүндэт илтгэгчээр уригдав

2026 оны 04 сарын 15-ны өдөр ГХЯ-ны Олон улсын эдийн засаг, худалдааны хэлтсийн зөвлөх, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Др.В.Энхболд (Ph.D) МУИС, УТСОУХНУС-иас 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлаас эхлэн зохион байгуулж буй “Дотоодын хүндэт илтгэгчид”-ийн цуврал их семинарт уригдаж тус сургуулийн багш, судлаач, оюутнууд зориулж “НҮБ ба Эдийн засгийн дипломат ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Тэрээр Монгол Улсын НҮБ-д элссэн цаг үеийн түүхэн замнал, боломж, өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар шинэ тутам мэдээ баримтыг анхдагч, түүхэн эх сурвалж дээр тулгуурлан өгсөн нь уг их семинарын хэлэлцүүлгийн өрнөл, үнэ цэнийг улам эрчимжүүлж өглөө. Их семинарын төгсгөлд уг хэлэлцүүлэгт оролцсон багш, судлаач, оюутнууд илтгэгч Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Др.В.Энхболдоос сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан нөхөрсөг яриа өрнүүлэв.

spsirpaspsirpaspsirpa



Дээш