Мэдээ

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн шинжээчдийн баг ажиллаж дууслаа

Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн “Нийтийн удирдлага”-ын магистрын хөтөлбөрт магадлан итгэмжлэлийн хөндлөнгийн үнэлгээг 2026 оны 3-р сарын 12-13 өдрүүдэд хийж шинжээчид дүгнэлтээ танилцууллаа.

Шинжээчдийн баг хөндлөнгийн үнэлгээний хүрээнд сургуулийн сургалтын орчин, материаллаг бааз, номын сан, сургалтын дэд бүтэцтэй танилцаж, магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөл боломжийг үнэлж дууслаа.

Тус магистрын хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, суралцагч болон ажил олгогчдын шаардлагад хэрхэн нийцэж буйг үнэлэх зорилгоор суралцагчид, төгсөгчид болон ажил олгогчдын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж санал, мэдээлэл авлаа.

spsirpa

Нийтийн удирдлагын тэнхим

2026 оны 3-р сарын 13



Дээш