Мэдээ

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн “Нийтийн удирдлага”-ын магистрын хөтөлбөрт магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг ажиллаж байна

Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхим нь “Нийтийн удирдлага”-ын магистрын хөтөлбөрийн магадлан итгэмжлүүлэх ажлыг эхлүүлээд байна.

spsirpa

Магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааны хүрээнд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн шинжээчдийн баг 2026 оны 3 дугаар сарын 12–13-ны өдрүүдэд Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд ажилаж байна.

Магистрын хөтөлбөрийн сургалтын зорилго, агуулга, сургалтын чанарын баталгаажуулалтын тогтолцоо, сургалтын орчин, багшлах боловсон хүчин, судалгааны үйл ажиллагаа зэрэг олон шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийнэ.

Магадлан итгэмжлэлийн явцад шинжээчдийн баг хөтөлбөрийн удирдлага, багш ажилчид, магистрантууд, төгсөгчид болон ажил олгогчдын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, сургалтын үйл ажиллагаатай танилцаж ажиллах юм.

Нийтийн удирдлагын тэнхим

2026 оны 3-р сарын 12



Дээш