Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ЛЕКЦ УНШИНА

spsirpa

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Др. Э.Одбаяр МУИС-ийн УТСОУХНУС-ийн багш, оюутнуудад зориулан “Монгол Улсын Төрийн тэргүүний дээд хэмжээний дипломат ажиллагаа” сэдвээр лекц уншина.

Лекц 2026 оны 3-р сарын 9-ны 9.20 цагт МУИС-ийн 5-р байрны 605 тоотод болно. Та бүхнийг олон улсын харилцааны хөтөлбөрийн “Дипломат ба консулын харилцаа” хичээлийн хүрээнд зохион байгуулагдаж буй уг лекцэнд оролцохыг урьж байна.

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТЭНХИМ



Дээш