Мэдээ

“ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА” СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

МУИС-ийн УТСОУХНУС-иас эрхлэн гаргадаг “Олон улсын харилцаа” (ISSN 2308-8125) болон “Mongolian Journal of World Affairs” (ISSN 2308-9040) сэтгүүл нь анх 1996 оноос “Алтан аргамж” нэрээр, 2002 оноос “Олон улсын харилцаа” нэрээр хэвлэгдэж ирсэн бөгөөд олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын эрх зүй, бүс нутаг, орон судлалын чиглэлээр Монголын болон гадаадын эрдэмтэд, судлаачдын үзэл бодол, санал шүүмж, судалгааны ажлын үр дүнг монгол болон гадаад хэлээр (англи, орос, хятад) уншигч олонд хүргэдэг билээ.

Та бүхнийг “Олон улсын харилцаа” болон “Mongolian Journal of World Affairs” сэтгүүлийн шинэ дугаарт нийтлүүлэх эрдэм шинжилгээний өгүүллээ 2026 оны 2-р сарын 20-ны өдрийг хүртэл oyunsuren@num.edu.mn хаягаар ирүүлэхийг хүсье.

Тус сэтгүүлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл нь өмнө нь өөр сэтгүүлд хэвлэгдээгүй, шинэлэг байхын зэрэгцээ судлаачийн ёс зүйн хэм хэмжээнд тавигдах шаардлагыг хангасан байна. Өгүүлэл нь “МУИС-д эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн хэвлүүлэхэд баримтлах журам”-ын Хавсралтад дурдсан “Эрдэм шинжилгээний өгүүллийн зохиогчдод зориулсан үлгэрчилсэн заавар”-т дурдсан шаардлагыг хангасан байна. Үлгэрчилсэн зааврыг  дараах холбоосоор орж харна уу:

https://www.num.edu.mn/filesnum/juram/NUM-erdem_shinjilgee_setguuliin_juram.pdf

Сэтгүүлийн редакцийн зөвлөл

spsirpa



Дээш