ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч доктор Кристоф Хойзерийг МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал профессор С.Мөнхбат найрсгаар хүлээн авч уулзав.
Уулзалтаар ФЭС болон УТСОУХНУС-ийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг ярилцаж тохиролцов. Хамтын ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчид болон иргэдэд зэргийн бус сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалт зохион байгуулах, SPSIRPA-2026 олон улсын эрдэм шинжилгээний хуралд дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтов. Мөн ФЭС-ийн нэрэмжит танхим байгуулах асуудлыг судалж эргэн ярилцахаар болов.

