Мэдээ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИТАЛИ БОЛОН ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН БҮРЭЛДЭХҮҮНД ОУХТ-ИЙН БАГШ НАР БАГТАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12-р сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Итали улсад, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар 12-р сарын 4-ний өдөр Гэгээн Ширээт улсад тус тус төрийн айлчлал хийсэн билээ.

Уг айлчлалын судлаачдын багийн бүрэлдэхүүнд Олон улсын харилцааны тэнхимийн ахлах багш Др. Д. Өнөрмаа, ахлах багш Д.Оюунсүрэн нар багтаж, Итали болон Гэгээн ширээт улсад айлчлаад ирлээ.

spsirpa

Хоёр багш маань Монгол улс-Итали улсын харилцааны түвшинг хоёр шатаар ахиулж, стратегийн түншлэлийн харилцаанд хүргэсэн энэхүү түүхэн айлчлалын гэрч болж, дараах арга хэмжээнд оролцлоо:

  • Ром хотын төвд орших “Эх орны хүндэтгэлийн цогцолбор”-т болсон “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөх ёслол
  • Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд шагнал гардуулах ёслол
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирлын бараалхах уулзалт
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага дээр зохион байгуулагдсан Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлтийн ёслол
  • “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлтэд зориулсан үзэсгэлэн, ХХААБ-ын музейтэй танилцав
  • Морин хуурын найрал хөгжмийн Ром хотын Парко делла Мюзика төвд тоглосон “Монголын сайхан орон” тоглолт

Гэгээн Ширээт улсад хийсэн айлчлалын хүрээнд дараах арга хэмжээнд оролцов:

  • Ватикан дахь Пап Урбаногийн нэрэмжит коллежид зохион байгуулсан Морин хуурын найрал хөгжмийн тоглолт (Энэхүү арга хэмжээ нь Гэгээн Ширээт улсын түүхэнд тус улсын нутаг дэвсгэрт хийгдсэн анхны урлагийн тоглолт болсон)
  • Гэгээн Петрийн сүмд зочлов
  • Ватиканы Апостолын архив, номын санд зочилж, Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей болон Ватиканы Апостолын архив хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд тус тус оролцов.

spsirpa

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улс болон Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлалын судлаачдын багийн бүрэлдэхүүнд тус сургуулийн ОУХТ-ийн ахлах багш Др. Д. Өнөрмаа, ахлах багш Д.Оюунсүрэн нар ийнхүү багтан оролцсон нь олон улсын харилцаа хөтөлбөрийн сургалтад онол ба практикийг хослуулах чухал ач холбогдолтой бөгөөд айлчлалын хүрээнд өрнөсөн уулзалт, арга хэмжээ, соёлын дипломат ажиллагаа нь сургалт, судалгааны бодит кейс болж, оюутнуудад Монгол Улсын гадаад бодлого, дипломат ажиллагааг бодит жишээгээр тайлбарлан таниулахад үнэтэй хувь нэмэр боллоо.

spsirpaspsirpa



Дээш