МУИС-ийн “Зочин багш” хөтөлбөрийн хүрээнд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологийн салбарын эрхлэгч, доктор, профессор Д.Нарантуяа УТСОУХНУС-ийн Улс төр судлалын тэнхимийн “Улс төрийн мэдээлэл харилцаа” салбар дундын магистрын хөтөлбөрийн “Улс төрийн мэдээлэл харилцааны онол, судалгааны арга зүй”, улс төр судлалын бакалаврын “Улс төрийн мониторинг, мэдээлэл боловсруулах арга зүй” хичээлийн оюутнуудад “Чанарын аргын судалгаа, онцлог” сэдвээр хичээл орлоо.
Зочин багшийн хичээлд улс төрийн үзэгдэл, үйл явцыг зөвхөн макро түвшинд судлах бус, нийгмийн бодит асуудлууд, иргэдийн өдөр тутмын амьдрал, зан төлөв, хандлагад тулгуурлан чанарын судалгааны аргаар хэрхэн судлах талаар онцлон авч үзэв. Үүний хүрээнд нийгэм, улс төрийн бодит кейсүүд дээр тулгуурлан судалгааны асуулт тодорхойлох, өгөгдөл цуглуулах, тайлбарлах, дүгнэлт гаргах арга зүйн ялгааг тайлбарлалаа.
Хичээлийн явцад оюутнууд өөрсдийн хийж буй судалгааны бодит асуудалтай холбоотойгоор асуулт асууж, санал бодлоо солилцон, харилцан ярилцсан нь дээрх хоёр хичээлийн төгсгөлд орж байгаагаараа дүгнэлт хичээл болсон ач холбогдолтой байлаа.
Улс төр судлалын тэнхим
