Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбооноос Монголын их сургуулиудын дунд зохион байгуулдаг “Хүний нөөцийн менежментийн улсын XIV олимпиад” 2025 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр “ХИЙМЭЛ ОЮУН УХААН БА ХҮНИЙ НӨӨЦ: Чадамж, Сорилт, Шийдэл” сэдвийн дор гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиадад 9 сургуулийн шилдэг 14 баг оролцов.
МУИС-ийн УТСОУХНУС-ийг төлөөлөн Төрийн удирдлага хөтөлбөрийн GovMind багийн IV түвшний оюутан Ө. Номин, З. Алтангэрэл, Н. Эрдэнэ-Очир (багийн ахлагч), удирдагч багш С. Ариунбилэг (Нийтийн удирдлагын тэнхим) нар амжилттай оролцлоо.


