МУИС - УТСОУХНУС - ийн оюутны зөвлөлөөс 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 12 сарын 16 - ны өдөр зохион байгууллаа. Бакалаврын оюутнуудын судалгааны ажлыг шинжлэх ухаанч байдал, онол-практикийн уялдаа, шинэлэг санаа, тулгамдсан асуудал дэвшүүлсэн байдал, зорилгодоо хүрсэн дүгнэлт, судалгааны арга зүй, ач холбогдлыг харгалзан үнэлж, шалгаруулсан болно.
- Тэргүүн байранд Нийтийн удирдлагын IV түвшний оюутан Т. Дөлгөөн “Төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны сонгон шалгаруулалтыг сайжруулах арга зам” Удирдсан багш: Н.Цэрмаа (Ахлах багш, Др)
- Дэд байранд Улс төр судлалын III түвшний оюутан Ч. Тэлмэн “ Олон улсын хиймэл оюун ухаанжилтын жишгийг улс төрийн системд интеграцчилан цогц болгох нь” Удирдсан багш: Г. Туяагэрэл (Дэд профессор)
- Гутгаар байранд Нийтийн удирдлагын III түвшний оюутнууд болох Б.Жаргалан А.Нандин-Эрдэнэ Э.Марал-Эрдэнэ Э.Эмүүжин “Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах орчны стандартын нийцэл (МУИС-ийн жишээн дээр)” Удирдсан багш: Н.Цэрмаа (Ахлах багш, Др)
Эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцож, илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн нийт оюутнуудад чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь улам их амжилт, сайн сайхныг хүсье.



