МУИС-ийн УТОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын “Төрийн удирдлагын орчин үеийн чиг хандлага” сэдэвт бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 12-р сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Бакалаврын оюутнуудын судалгааны ажлыг шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн дүгнэлт, судалгааны арга, аргачлал, ач холбогдол зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулав.
- Тэргүүн байранд Нийтийн удирдлагын IV түвшний оюутан Т.Дөлгөөн “Төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны сонгон шалгаруулалтын үйл явцыг сайжруулах арга зам” Удирдсан багш: Н.Цэрмаа (Ахлах багш, Др)

- Дэд байранд Нийтийн удирдлагын III түвшний оюутан Э.Марал-Эрдэнэ “Асрамжийн газраас 18 нас хүрээд гарсан залуусын их, дээд сургуульд хамрагдахад тулгамдаж буй асуудал, боломж (НЗД-ын дэргэдэх Хүүхэд Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай цогцолборын жишээн дээр)” Н.Цэрмаа (Ахлах багш, Др)

- Гутгаар байранд Нийтийн удирдлагын III түвшний оюутан Д.Ану “Амьдралын чанарыг сайжруулах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөр, хэрэгжилт (Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жишээн дээр)” Удирдсан багш: С.Ариунбилэг

Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Нийтийн удирдлагын тэнхим