2025 оны 12 дугаар сарын 8
Улаанбаатар хот
Өнөөдөр Зүүн хойд Азийн Аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэн (ЗХААБССХ) болон МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (УТСОУХНУС) хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт ЗХААБССХ-ийн захирал Н.Доржсүрэн, УТСОУХНУС-ийн захирал С.Мөнхбат нар гарын үсэг зурсан юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь талуудын судалгаа, эрдэм шинжилгээ, мэдээлэл-туршлага солилцоо, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд дараах үндсэн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
Хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ, үр дүнг олон нийтэд сурталчлах, хамтран ажиллаж буй талаар дурьдсан мэдээлэл түгээх боломжтой гэж талууд зөвшилцөв.
Санамж бичиг нь 2025–2028 он хүртэл хүчинтэй байх бөгөөд хэрэгжилтийг хугацааны эцэст талууд хамтран дүгнэхээр болов.


