Мэдээ

МУИС-УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн ахисан түвшний эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

2025-2026 оны хичээлийн жилийн МУИС-ийн УТСОУХНУС-ийн Төрийн Удирдлагын хөтөлбөрт суралцагч ахисан түвшинд суралцагч магистрант, докторантуудын намрын улирлын эрдэм шинжилгээний хурал "Төрийн удирдлагын орчин үеийн чиг хандлага" сэдвийн хүрээнд 2025 оны 12 дүгээр сарын 05-ны өдөр амжилттай зохион байгуулагдана.

 Тус эрдэм шинжилгээний хуралд магистрант, докторантууд судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж эрдэмтэн судлаачдын санал хүсэлтийг тусгасан бүтээлч ажил боллоо. Илтгэлүүдийг дүгнэхдээ шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, судалгааны зорилго, зорилтууддаа хүрсэн эсэх, судалгааны арга зүй зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзав.

  • Тэргүүн байранд магистрант У.Баттөвшин, Удирдсан багш Н.Бурмаа (Профессор) “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт дэх байгаль орчны асуудал”;

spsirpa

  • Дэд байранд магистрант Л.Алтанзагас, Удирдсан багш Д.Алтантуяа (Дэд Профессор, Др) “Ахмад настай иргэдийн төрийн үйлчилгээний хүртээмжийг AI voice assistant нэвтрүүлснээр сайжруулах боломжийн үнэлгээ  (E-Mongolia платформын жишээн дээр)”;

spsirpa

  • Гутгаар байранд докторант П.Отгонцэрэн, Удирдсан багш Н.Бурмаа (Профессор) “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтын үйл явцад тулгамдаж буй асуудал (Төрийн албаны нийслэл дэх салбар зөвлөлийн жишээн дээр) сэдэвт судалгааны ажлууд тус тус шалгарлаа.

spsirpa

Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт магистрант, докторантууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

spsirpa



Дээш