УТСОУХНУС-ийн ОУХарилцааны хөтөлбөрийн Ахисан түвшний эрдэм шинжилгээний хурал 2025 оны 11-р сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Хуралд ахисан түвшний нийт 5 магистрант, докторантууд оролцож даяаршиж буй өнөөгийн дэлхий нийтэд хийгээд Монгол улсад тулгамдаж байгаа чухал ээдрээтэй асуудлуудыг хөндөж хэрхэн шийдвэрлэх талаар өөрсдийн судалгааны чиглэлийн дагуу илтгэлүүд хэлэлцүүлснээс Др Д.Өнөрмаа багшийн удирдсан магистрант Н.Номун-Эрдэнэ “Оюуны дайжил ба эгүүлэн татах бодлого, хэрэгжилт:Монгол Улсын жишээн дээр”сэдэвт илтгэлээр тэргүүн байр, докторант М.Батболд “Монгол Улсын гадаад бодлогын шийдвэр гаргалтанд парламентын гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэлээр 2-р байр, Дэд профессор С.Баясгалан багшийн удирдсан докторант Э.Тамир “Монгол Улсын “Гуравдагч хөршийн бодлого” эдийн засгийн салбар дахь хэрэгжилт: гадаадын хөрөнгө оруулалтын жишээн дээр” сэдэвт илтгэлээр 3-р байр тус тус эзэллээ.
Хуралд оролцсон магистрант, докторантууддаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсье.
ОУХТэнхим




