Мэдээ

УТСОУХНУС-ийн ОУХарилцааны хөтөлбөрийн бакалаврын түвшний эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

УТСОУХНУС-ийн ОУХарилцааны хөтөлбөрийн бакалаврын түвшний эрдэм шинжилгээний хурал  2025 оны 11-р сарын 19- нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Хуралд бакалаврын 2, 3, 4-р түвшний  нийт 7 оюутан оролцож, өнөө цагт дэлхий нийтэд, түүний дотор Монгол улсад тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн, жинтэй, шинэлэг сэдэвтэй  илтгэлүүд хэлэлцүүлснээс  Г. Баасанхүү багшийн удирдсан 4-р түвшний оюутан Д. Зол-Эрдэнэ “Технологийн гүрнүүдийн ашиг сонирхлын огтлолцол дахь Монгол улсын ашигт малтмалын дипломат ажиллагаа”сэдэвт илтгэлээр тэргүүн байр, Г. Баасанхүү багшийн удирдсан 2-р түвшний оюутан С. Оюундарь “Либерализмын зөрчилт мөн чанар онол ба бодит байдал”  сэдэвт илтгэлээр 2-р байр, Б. Баярцэнгэл багшийн удирдсан 4-р түвшний оюутан Б. Индра “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1325-р тогтоол-WPS хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэхэд олон улсын туршлагыг тусгах нь”  сэдэвт илтгэлээр 3-р байр тус тус эзэллээ.

Хурлын шүүгчээр ажилласан ОУХарилцааны тэнхмийн эрдэмтэн багш нар, ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал Б. Отгонбаатар нар хуралд оролцсон оюутнуудад эрдэм шинжилгээ, судалгааны цаашид ажлаа амжилттай үргэлжлүүлэх,  цаашид ямар чиглэлээр ажиллах талаар зөвөлгөө өглөө.

spsirpaspsirpaspsirpaspsirpa



Дээш