Мэдээ

Олон улсын харилцааны хөтөлбөрийн төгсөгчид сургалтанд зориулж зарим мэргэжлийн чиглэлийн номыг хандивлав

УТСОУХНУС-ийн олон улсын харилцааны хөтөлбөрийн 2001 оны бакалавр, 2007 оны магистрын түвшиний төгсөгч, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны газрын ахлах зөвлөх М.Батболд, мөн тус хөтөлбөрийн 2002 оны бакалаврын төгсөгч, 2004 оны магистрын түвшиний төгсөгч Ц.Азбаяр (АНУ-ын Чикаго хотод ажиллаж амьдарч буй) нар сургуулийнхаа сургалт, судалгааны хэрэгцээ, оюутан залуусын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд нэмэр хандив болох үүднээс зарим нэг мэргэжлийн чиглэлийн ном, нэг сэдэвт бүтээлийг тус сургуулийн ОУХ-ны тэнхимийн эрхлэгч С.Оюунсүрэнд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болов. Уг үйл ажиллагаанд дээрх хоёр төгсөгчийн ангийн анд, ОУХ-ны тэнхимийн ахлах багш Д.Бүдсүрэн байлцав. Эдгээр номууд нь агуулгын хувьд олон улсын харилцааны онол, түүний орчин үеийн чиг хандлага, АНУ-ын Энэтхэг Номхон далайн бүс нутаг дахь аюулгүй байдлын хамтын ажиллагаа, их гүрнүүдийн тэмцэл, зөрчил мөргөлдөөн, БНХАУ-ын дэлхийд үзүүлэх нөлөө, Жорж Каллендарын ЗХА дахь Солонгосын эрэл хайгуул, хүн-амьтаны харилцаа зэрэг өргөн хүрээг хамарч байгаа юм. Дашрамд дурдахад Жорж Каллендар нь ОУХС-д 2002-2004 онд ОУХ-ны тэнхимд багшилж байсан, АНУ-ын Нью-Йорк дахь Сиракусын их сургуулийн харьяа Максвелл сургуулийн түүхийн тэнхимийн Профессор, Монгол, Солонгосын харилцаа, түүхийн чиглэлээр мэргэжсэн эксперт юм.

  1. Tim Dunne, Milja Kurki, and Steve Smith, International Relations Theories: Discipline and Diversity, Oxford Univeristy press, 2nd edition.
  2. Tim Dunne, Milja Kurki, and Steve Smith, International Relations Theories: Discipline and Diversity, Oxford Univeristy press, 2nd edition.
  3. Tim Dunne, Milja Kurki, and Steve Smith, International Relations Theories: Discipline and Diversity, Oxford Univeristy press, 4th edition.
  4. Robert Jackson and George Sorenson, Introduction to International Relations: Theories and Approaches, Oxford Univeristy press, 5th edition.
  5. George Kallender, Human-Animal Relations and the Hunt in Korea and North East Asia, Scotland University Press.
  6. James, M. Minnich, Edge of Competition: Disruption, Division and Competition in the Indo-Pacific, Volume I, Asia-Pacific Center for Security Studies, 2025
  7. James, M. Minnich, Indo-Pacific Mosaic: Comprehensive Security  Cooperation in the Indo-Pacific, Asia-Pacific Center for Security Studies, 2025
  8. Scott Mc. Donald and Michael. C.Burgeyone, China’s Global Influence: Perspectives and Recommendations, Asia-Pacific Center for Security Studies, 2019

spsirpaspsirpaspsirpa



Дээш