МУИС-ийн “Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль”-ийн 2025–2026 оны хичээлийн жилийн Спортын бага наадам энэ оны 11 дүгээр сарын 8–9-нд Хичээлийн IV болон VIII байрны спорт заалуудад амжилттай зохион байгуулагдаж, Олон улсын харилцааны тэнхим “Шилдэг тэнхим”-ээр шалгарлаа.

Тэмцээн сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, даам гэсэн таван төрлөөр, эрэгтэй болон эмэгтэй ангиллаар өргөн хүрээнд зохион байгуулагдав. Хөтөлбөр бүрийн оюутнууд идэвх санаачилгатайгаар оролцож, талбай дээрх хурд хүч, авхаалж самбаанаас эхлээд оюуны спортын талбарт нягт төвлөрөл, төлөвлөлт, тооцоолол бүхий л төрлийн ур чадварыг харуулсан билээ. Баг бүр өөрийн онцлог уур амьсгал, зохион байгуулалттай оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой болгож, оюутнуудын эв нэгдэл, спортын соёл, биеийн тамирын идэвхийг илүү тод харуулсан олон сайхан тоглолтууд болсоноос:
Волейбол — Эрэгтэй
- Тэргүүн байр – Улс төр судлал хөтөлбөрийн III түвшин
- Дэд байр – Олон улсын харилцаа хөтөлбөрийн IV түвшин
- Гутгаар байр – Улс төр судлал хөтөлбөрийн II түвшин
Волейбол — Эмэгтэй
- Тэргүүн байр – Олон улсын харилцаа хөтөлбөрийн II түвшин
- Дэд байр – Улс төр судлал хөтөлбөрийн I түвшин
- Гутгаар байр – Улс төр судлал хөтөлбөрийн III түвшин
Шилдэг тоглогчид
- Э.Даваажаргал – Улс төр судлал хөтөлбөрийн III түвшин
- Д. Гандөл – Улс төр судлал хөтөлбөрийн III түвшин
Сагсан бөмбөг — Эрэгтэй
- Тэргүүн байр – Олон улсын харилцаа хөтөлбөрийн IV түвшин
- Дэд байр – Улс төр судлал хөтөлбөрийн I түвшин
- Гутгаар байр – Олон улсын харилцаа хөтөлбөрийн II түвшин
Сагсан бөмбөг — Эмэгтэй
- Тэргүүн байр – Нийтийн удирдлага хөтөлбөрийн III түвшин
- Дэд байр – Нийтийн удирдлага хөтөлбөрийн II түвшин
- Гутгаар байр – Улс төр судлал хөтөлбөрийн II түвшин
Шилдэг тоглогчид
- Э. Жанчивдорж – Олон улсын харилцаа хөтөлбөрийн IV түвшин
- Б. Баясгалан – Нийтийн удирдлага хөтөлбөрийн III түвшин
Ширээний теннис — Эрэгтэй
- Тэргүүн байр – Н. Алтан-Очир (Нийтийн удирдлага хөтөлбөрийн I түвшин)
- Дэд байр – Э. Даваажаргал (Улс төр судлал хөтөлбөрийн III түвшин)
- Гутгаар байр – Б. Батзолбоо (Улс төр судлал хөтөлбөрийн III түвшин)
Ширээний теннис — Эмэгтэй
- Тэргүүн байр – Б. Цацрал (Нийтийн удирдлага хөтөлбөрийн III түвшин)
- Дэд байр – Б. Гансолонго (Олон улсын харилцаа хөтөлбөрийн I түвшин)
- Гутгаар байр – Э. Намуунбайгаль (Улс төр судлал хөтөлбөрийн III түвшин)
Шатар — Эрэгтэй
- Тэргүүн байр – Б. Цогтбаяр (Олон улсын харилцаа хөтөлбөрийн II түвшин)
- Дэд байр – Т. Баянжаргал (Олон улсын харилцаа хөтөлбөрийн IV түвшин)
- Гутгаар байр – Н. Батжин (Нийтийн удирдлага хөтөлбөрийн III түвшин)
Шатар — Эмэгтэй
- Тэргүүн байр – Ү. Нарансолонго (Олон улсын харилцаа хөтөлбөрийн II түвшин)
- Дэд байр – Э. Мөнгөнтуул (Улс төр судлал хөтөлбөрийн II түвшин)
- Гутгаар байр – М. Сумъяадаш (Нийтийн удирдлага хөтөлбөрийн II түвшин)
Даам — Эрэгтэй
- Тэргүүн байр – Т. Баянжаргал (Олон улсын харилцаа хөтөлбөрийн IV түвшин)
- Дэд байр – А. Жаргалмөнх (Улс төр судлал хөтөлбөрийн IV түвшин) щ
- Гутгаар байр – Б. Цогтбаяр (Олон улсын харилцаа хөтөлбөрийн II түвшин)
Даам — Эмэгтэй
- Тэргүүн байр – Л. Надмид (Олон улсын харилцаа хөтөлбөрийн I түвшин)
- Дэд байр – С. Оюунбилэг (Төрийн удирдлагын хөтөлбөрийн IV түвшин)
- Гутгаар байр – Э. Мөнгөнтуул (Улс төр судлал хөтөлбөрийн II түвшин)
Тэмцээний үр дүнгээр байр бүр оноогоор тооцогдож, төрөл тус бүрт авсан амжилт сургуулийн хамтын амжилтад бодитой хувь нэмэр оруулсан юм.
Спортын талбарт хичээнгүй хөдөлмөрлөж, боловсролын орчиндоо эрч хүч, эерэг уур амьсгал авчирсан бүх оюутнуудаараа бахархаж байна.
Оролцсон багууд, тамирчдадаа спорт болон сурлагын өндөр амжилт хүсье!
Бичлэг: https://www.facebook.com/share/v/1FnGbj7M7e/
Мэдээ бэлтгэсэн: Д.Зол-Эрдэнэ