МУИС-ийн УТСОУХНУС-ийн Улс төр судлалын тэнхимээс жил бүр эрхлэн гаргадаг “Политологи” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 24 дэх дугаарт өгүүлэл хүлээн авна.
Политологи сэтгүүл нь Боловсролын яамны ШУТСанд бүртгэлтэй, ISSN болон DOI дугаартай, дотоодод хянан магадлагаа хийгддэг мэргэжлийн сэтгүүл юм.
Өгүүлэл хүлээн авах хугацаа: 2025 оны 12 дугаар сарын 05, Баасан гараг, 17:00 цаг хүртэл
Холбоо барих: Э.Саранцэцэг (И-мэйл: sarantsetsege@num.edu.mn, 976-95929294)
Өгүүллийн зохион байгуулалт, техникийн шаардлага:
- Өгүүлэл нь урьд өмнө хэвлэгдээгүй Монгол (Англи байж болно) хэл дээр байна.
- Бичиглэлийн хувьд Microsoft Office Word(MSW) программ дээр Times New Roman фонт, үсгийн хэмжээ 12 pt, мөр хоорондын зай 1.15, Footnote 10, А4 хэмжээний 8-15 нүүр байна.
Өгүүллийг дараах дарааллаар бичнэ.
- Өгүүллийн гарчиг (Times New Roman 12, бүгдийг том үсгээр, нүүрийг голлуулж бичнэ)
- Зохиогчийн мэдээлэл (Харьяа байгууллага, албан тушаал, эрдмийн зэрэг, цол)
- Түлхүүр үг
- Хураангуй
- Оршил
- Үндсэн хэсэг: Онол, арга зүй, Үр дүн
- Дүгнэлт, санал, зөвлөмж
- Ашигласан бүтээлийн жагсаалт (APA стандарт)
- Хураангуй (Англи хэл дээр)
- Өгүүллийн гарчиг, зохиогчийн мэдээлэл (Англи хэл дээр)
- Түлхүүр үгс (Англи хэл дээр)
Дараах зааврын дагуу өгүүллээ илгээнэ үү.
- https://journal.num.edu.mn/ холбоосоор нэвтрэн орж, “Политологи” сэтгүүлийн 'make a submission' хэсгээр илгээсэн байна.
- Өгүүлэл илгээх зааврыг https://journal.num.edu.mn/EAS/author_guideline холбоосоор авна уу.
- Мөн Зохиогчийн мэдүүлэг бөглөж, sarantsetseg.e@num.edu.mn /Э.Саранцэцэг, 976-95929294/ хаягаар илгээнэ. Хянан магадлагааны шаардлага ханган өгүүлэл хэвлэгдэхээр болсон тохиолдолд редакцийн зүгээс зохиогч руу мэдүүлэх хуудсыг илгээнэ.
Эрдэм шинжилгээний сэтгүүлийн зохиогчдод зориулсан үлгэрчилсэн зааврыг Хавсралтаар илгээж байна.
Хугацаа хоцорсон болон шаардлага хангахгүй өгүүллийг хянан магадлагаанд оруулахгүй, зохиогчид буцаан илгээхийг анхаарна уу.
РЕДАКЦИЙН КОМИСС
