Мэдээ

УЛС ТӨР, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬД “СУДАЛГААНЫ ИХ СЕМИНАР” БОЛЛОО

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн ээлжит Судалгааны их семинарыг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны Лхагва гарагт амжилттай зохион байгуулав. Энэ удаагийн семинарыг УТС-ийн тэнхимийн багш Т. Есүхэй удирдан явуулж, “Монгол дахь иргэний нийгмийн төлөвшилд нүүдлийн соёлын үзүүлж буй нөлөө” болон “Улс төрийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд хиймэл оюун ба машин сургалтыг хэрэглэх боломж” сэдвээр илтгэл тавьсан юм.

Семинарын хүрээнд нүүдлийн соёл иргэний нийгмийн үнэт зүйл, хамтын оролцоо, итгэлцэл зэрэгт хэрхэн нөлөөлдөг талаарх судалгааны үр дүн, мөн улс төрийн шинжилгээнд хиймэл оюун, машин сургалтын арга зүйг нэвтрүүлэх боломж, сорилтын талаар өргөн хүрээнд хэлэлцэв. Хэлэлцүүлэгт УТСОУХНУС-ийн багш, судлаачид, оюутнууд, түүнчлэн иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцож, шинэ үеийн судалгааны чиг хандлага, дижитал эринд улс төр судлалыг хөгжүүлэх боломжийн талаар идэвхтэй санал солилцлоо.

spsirpaspsirpaspsirpaspsirpa



Дээш