2025 оны 11-р сарын 5-ны өдөр МУИС-ийн 5-р байрны 203 тоот танхимд Судалгааны их семинар амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү удаагийн семинарт МУИС-ийн УТС-ийн тэнхимийн ахлах багш, доктор Г.Туяагэрэл “Гүйцэтгэх засаглалын тогтвортой байдалд улс төрийн намын үзүүлэх нөлөө” сэдвээр илтгэл тавьж, оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлэв.
Семинарын үеэр улс төрийн намын институцийн шинж, намын системийн хөгжил, намын зохион байгуулалт болон гүйцэтгэх засаглалын үр нөлөө хоорондын шүтэлцээ, түүний онол-эмпирик талаарх тулгуур ойлголтуудыг хөндөж, сонирхолтой жишээн дотор Монголын нөхцөлд дүн шинжилгээ хийсэн нь оролцогчдын анхаарлыг татлаа.


