Мэдээ

“Төрийн бодлого” номын нээлт

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн (УТСОУХНУС) Нийтийн удирдлагын тэнхим-ээс эрхлэн гаргасан “Төрийн бодлого” нэртэй шинэ сурах бичгийн нээлт 2025 оны 10 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотын “Новотел” зочид буудалд ёслол төгөлдөр боллоо.

Энэхүү бүтээлд МУИС, ШУТИС-ийн профессор, багш нар болон төрийн албан хаагчид зэрэг нийт 25 зохиогч хамтран оролцсон бөгөөд төрийн бодлого боловсруулах онол, арга зүй, хэрэгжилтийн үнэлгээ, бодлогын шинжилгээ, ирээдүйн чиг хандлага зэрэг өргөн хүрээний 18 бүлэг сэдвийг багтаажээ.

Сурах бичиг нь зөвхөн их, дээд сургуулийн оюутнуудад төдийгүй төрийн бодлого, нийтийн удирдлагын салбарыг сонирхогч судлаач, бодлого боловсруулагчдад зориулсан бүтээл юм.

Нийтийн удирдлагын тэнхим нь 2018 онд “Нийтийн удирдлага” нэртэй сурах бичгийг анхлан хэвлүүлснээс хойш нийт 20 гаруй бүтээл эрхлэн гаргаж, энэ салбарын онол-практикийн хөгжлийг дэмжсээр иржээ.

spsirpaspsirpaspsirpa



Дээш