Мэдээ

ХБНГУ-ын Шпайерын Төрийн Удирдлагын Их Сургуулийн Ректор Проф. Др. Холгер Мюленкамп МУИС-н оюутнуудад лекц уншлаа.

2025 оны 10 сарын 7-ны өдөр “Нийтийн Удирдлагын долоо хоног” арга хэмжээний хүрээнд УТСОУХНУС-ын Нийтийн удирдлагын тэнхимийн урилгаар ХБНГУ-ын Шпайерын Төрийн Удирдлагын Их Сургуулийн Ректор Проф. Др. Холгер Мюленкамп МУИС-ын оюутнуудад “Гүйцэтгэлд суурилсан цалин урамшуулал; Төрийн албаны жишээн дээр” сэдвээр сонирхолтой лекц уншлаа. Тус лекцэд 120 орчим оюутан оролцож гүйцэтгэлд суурилсан цалин, урамшууллын онол, практикийн асуудлаар сонирхон ярилцлаа.

Проф. Др. Холгер Мюленкамп танд эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Жич: Нийтийн удирдлагын тэнхим 2011 оноос ХБНГУ-ын Шпайерын Төрийн Удирдлагын Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй амжилттай ажиллаж байгаа билээ.

spsirpaspsirpaspsirpa



Дээш