Мэдээ

SPSIRPA OSCARS 2025 БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО НААДАМ амжилттай болж өндөрлөлөө

МУИС-ийн УТСОУХНУС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг SPSIRPA Oscars 2025 богино хэмжээний кино наадам 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил XII дахь удаагаа зохион байгуулагдсан тус наадамд оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, авьяас чадварыг илтгэсэн нийт 5 богино хэмжээний кино өрсөлдсөн билээ.

Шилдэг бүтээлүүд дараах байдлаар шалгарлаа:

- I байр – "Яамны ядаргаа" (https://www.youtube.com/watch?v=ZHp7DsBUIPA)

- II байр – "Олимпын наадмаар нэг удаа " (https://www.youtube.com/watch?v=Kl75zHENgNM)

- III байр – "Агуу дипломатын хямрал" (https://youtu.be/0PVFDsS-uJQ )

Шилдэг эрэгтэй жүжигчин:

- П. Очхүү - “Яамны Ядаргаа” киноны гол дүр

Шилдэг эмэгтэй жүжигчин:

- М. Отгонзаяа - “GenZ Дипломатууд” киноны гол дүр

Наадамд оролцсон бүх авьяаслаг оюутнууддаа бүтээлч хөдөлмөр, сэтгэл гаргасан хичээл зүтгэлийнх нь төлөө халуун баяр хүргэе. Мөн цаг заваа харамгүй зориулан үнэлгээ өгсөн эрхэм хүндэт шүүгч Олон улсын харилцааны тэнхимийн дэд профессор Др. Ж. Баттогтох, ахлах багш Др. Д. Өнөрмаа нар болон энэхүү арга хэмжээг 2011 онд анх санаачилж, жил бүр амжилттай зохион байгуулан явуулдаг Д.Оюунсүрэн багшдаа гүн талархал илэрхийлье.

Мэдээг бэлтгэсэн: Э.Мишээл

spsirpaspsirpaspsirpaspsirpa



Дээш