2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-ын Жилиний Их Сургуулийн Зүүн Хойд Ази Судлалын Хүрээлэнгийн орлогч захирал, профессор BA DIANJUN, профессор XU BO, дэд профессор NA RINA, дэд профессор JIN HUIZHEN, дэд профессор JING JING нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид МУИС-ийн УТСОУХНУС-д ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын бүрэлдэхүүн МУИС-ийн УТСОУХНУС-д албан ёсны уулзалт хийв. Уг уулзалтад УТСОУХНУС-ийн захирал, профессор С.Мөнхбат, Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч дэд профессор Д.Ундрах, Улс төр судлалын тэнхимийн дэд профессор Д.Түмэнжаргал, Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч дэд профессор С.Баясгалан, ахлах багш Г.Мягмар нар байлцав.
Энэхүү уулзалтын хүрээнд хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, хамтран судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, оюутны урт болон богино хугацааны солилцоо хийх, олон улсын хурал хамтран зохион байгуулах зэргээр ажиллах бүрэн боломжтойг талууд харилцан тохиров.