Мэдээ

Хамтын бүтээл хэвлэгдэн гарлаа

МУИС, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбар, ОТИС, МУБИС-ийн зэрэг боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын судлаачдын хамтарсан “Монголын улс төрийн хөгжил ба ардчилал” сэдэвт хамтын бүтээл хэвлэгдэн гарч, нээлтээ хийлээ.

Тус бүтээл Шинжлэх Ухаан Технологийн сангийн санхүүжилтээр хийгдсэн “Монголын улс төрийн хөгжил 1990 оноос хойш: институци, харилцаа, үйл явц” сэдэвт судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичигдсэн юм. Монголд төлөвшиж буй ардчиллын өнөөгийн дүр төрх, төрийн байгууллага, улс төрийн нам, иргэний нийгмийн тогтолцоо, иргэдийн улс төрийн идэвх, оролцооны чиг хандлага, оролцооны хэлбэр, монголд төлөвшиж буй улс төрийн соёл, уламжлал, үнэт зүйлс зэргийг орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны арга, аргачлалаар судлан, цаашдын хөгжил, төлөвшилтийн чиг хандлагыг тодруулжээ.

Мөн цаг хугацааны хувьд сүүлийн 30 гаран жилийн улс төрийн хөгжил, гарсан ололт амжилт, алдсан алдааг шүүн тунгаасан улс төрийн салбарт өрнөдөг үйл явцыг бүрэн хамруулж судалсан хамтын нэг сэдэвт бүтээл тул тус салбарт онол, практикийн чухал ач холбогдолтой. Цаашид энэхүү суурь бүтээл сургалт, судалгааны олон талт эх хэрэглэгдэхүүн болж ашиглагдах бүрэн боломжтой.

spsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpa



Дээш