Мэдээ

УТСОУХНУС-ийн оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

МУИС-ийн УТСОУХНУС-ийн ОУХ тэнхимийн оюутнуудын эрдэм шинжилгээний хурал 2025 оны 5 сарын 6 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Хуралд нийт 18 оюутан илтгэлээ хэлэлцүүлсэн бөгөөд сэдвийн шинэлэг тал, судалгааны зорилго, ач холбогдол, илтгэх чадвар зэрэг үзүүлэлтээр дүгнэж дараах оюутнууд шалгарлаа.

· Нэгдүгээр байранд 4-р түвшний оюутан Г.Нарантуяа “АНУ, Хятадын хооронд хүчний шилжилтийн их дайны талбар нь Тайванийн арал байх эсэхийг таамаглах нь” сэдвээр,

spsirpa

· Хоёрдугаар байранд 4-р түвшний оюутан Б.Амаржаргал “АНУ-ын зөөлөн хүчний бодлого дахь хэвлэл, мэдээллийн үүрэг” сэдвээр,

spsirpa

· Гуравдугаар байранд 4-р түвшний оюутан Н.Анударь “Орос-Украйны дайн: ОХУ-ын үндэсний цөөнхөд үзүүлж буй нөлөө” сэдвээр тус тус шалгарлаа.

spsirpa

Эрдэм шинжилгээний судалгаагаа хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа цаашдын эрдэм шинжилгээний нь ажилд нь өндөр амжилт хүсье!

spsirpa



Дээш