Мэдээ

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль БНСУ-ын Чоннам их сургуультай хамтын ажиллагаа байгуулахаар тохирлоо

БНСУ-ын Чоннам их сургуулийн төлөөлөл МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд зочилж, хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ярилцаж тохирлоо. Уулзалтад УТСОУХНУС-ийн захирал, профессор С.Мөнхбат, Чоннам их сургуулийн профессор Парк Жухён, Чоннам их сургуулийн багш доктор Б.Нандинцэцэг, БНСУ-ын Соёл спорт аялал жуулчлалын яамны солилцоо, олон нийттэй харилцах албаны куратор Чой Жон Сунг, УТСОУХНУС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор Б.Эрдэнэдалай нар оролцов.

Хамтын ажиллагааны хүрээнд оюутны урт болон богино хугацааны солилцоо, эрдэм шинжилгээ, багш нарын мэргэжил дээшлүүлэх зэргээр хамтран ажиллах бүрэн боломжтойг талууд тохирлоо.

2025 оны 05 сарын 15

spsirpa



Дээш