МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас зохион байгуулдаг SPSIRPA FORUM 2025 олон улсын эрдэм шинжилгээний хурал 2025 оны 5-р сарын 16-ны өдөр, Төрийн ордон болон МУИС-ийн хичээлийн байруудад 3 сэдвийн хүрээнд 6 салбар хуралдаанаар зохион байгуулагдлаа. Энэхүү форумд нийт 9 улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас нэр хүнд бүхий 20 орчим эрдэмтэн, судлаачид оролцлоо.
Хурлыг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг сайдын зөвлөх Д.Мөнхтөр уламжилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, МУИС, УТСОУХНУС-ийн захирал, Монголын улс төрийн шинжлэх ухааны холбооны ерөнхийлөгч, доктор, профессор С.Мөнхбат нар нээж үг хэллээ.
Форумыг МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль болон Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, МУБИС, Отгонтэнгэр их сургууль, Стратеги Судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа.