МУИС-ийн УТСОУХНУС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахисан түвшний оюутнуудын 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.
Улс төр судлалын судалгааны магистр, доктор болон улс төрийн мэдээлэл харилцаа судалгааны магистрын хөтөлбөрөөр суралцаж буй магистрант, докторантын нийт 12 илтгэл судалгааны үр дүнг сонсож, профессор багш нар болон хуралд оролцогчдын асуулт, саналуудаар судалгааны ажлын үр дүнг баяжуулан сайжруулах үр бүтээлтэй хэлэлцүүлэг боллоо.
Тэргүүн байранд улс төрийн мэдээлэл харилцаа магистрын хөтөлбөрийн магистрант Б.Чимэдлхам “Санал худалдан авалт: “Цагийн хүрд” хөтөлбөрөөр “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг мэдээлсэн байдал” илтгэл. Удирдагч дэд проф. Б.Эрдэнэдалай
Дэд байранд улс төрийн мэдээлэл харилцаа магистрын хөтөлбөрийн магистрант Г.Одсүрэн “Монгол Улсад цахим орчин дахь “зохиомол дэмжлэг”-ийн илрэл” илтгэл. Удирдагч дэд проф. Д.Ундрах
Гутгаар байранд улс төр судлал магистрын хөтөлбөрийн магистрант Э.Сувдаа “Улс төрийн намд блокчэйн технологийг оновчтой ашиглах нь" илтгэл. Удирдагч проф. Ж.Төртогтох
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн, хуралд оролцож асуулт санал дэвшүүлсэн нийт магистрант, докторантууддаа эрдэм судлалын өндөр амжилтыг хүсье.
Улс төр судлалын тэнхим