МУИС-ийн УТОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Нийтийн удирдлага ирээдүйд” сэдэвт бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 05-р сарын 2-ны өдөр зохион байгууллаа. Уг хурал нь оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, хөгжүүлэх, судалгаа хийх ур чадварыг нэмэгдүүлэх, онол практикийн нэгдлийг хангах, олон улсын туршлагаас судлах, үнэлэлт дүгнэлт өгөх, инновац, шинэ санаа, бүтээл туурвих, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн юм.
Бакалаврын оюутнуудын судалгааны ажлыг судалгааны зорилго зорилтоо тодорхойлсон байдал, шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлсэн байдал, судалгааны арга, аргачлал илтгэх ур чадвар зэрэг үзүүлэлтээр дүгнэхэд тэргүүн байранд 2 түвшний оюутан Э.Марал-Эрдэнэ, А.Нандин-Эрдэнэ, Э.Эмүжин, Б.Жаргалан. Г.Сайнхүү нэр багаараа тэргүүн байранд, дэд байранд 4 түвшний оюутан У.Батөвшин, гутгаар байранд 2 түвшний оюутан О. Гэрэлтномин, Д. Ану, Б. Хүслэн, Д. Одонсэвжид, О. Отгонсонгууль нар багаараа шалгарлаа.