МУИС-УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхим 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын ахисан түвшний эрдэм шинжилгээний хурлыг “Төрийн бодлого Ирээдүйд” сэдвийн хүрээнд 2025 оны 04-р сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд магистрант, докторантууд судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж эрдэмтэн судлаачдын санал хүсэлтийг тусгасан бүтээлч ажил боллоо. Илтгэлүүдийг дүгнэхдээ шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, судалгааны зорилго, зорилтууддаа хүрсэн эсэх, судалгааны арга зүй зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзав.
Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт магистрант, докторантууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Нийтийн Удирдлагын Тэнхим