БНХАУ-ын ӨМӨЗО-ны орны Засгийн газрын зөвлөх, Монгол Хятад хоёр улсыг судлах нийгэмлэгийн хэрэг эрхлэгчдийн дарга, Хятадын Монгол хэл бичгийн шинжилгээний нийгэмлэгийн дарга, ӨМӨЗО-ны Үндэстний ажлын танхимын Үндэстний хэл бичгийн ажлын мэргэжилтэн, Боловсролын яамны үндэстний сурган хүмүүжлийн мэргэжилтэн, ӨМӨЗО-ны гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, ӨМИС-ийн Монгол улсыг судлах хүрээлэнгийн захирал доктор, профессор Боржигон Баярмэндэд МУИС-ийн УТСОУХНУС-ийн "Хүндэт Доктор" цол олгох ёслолын үйл ажиллагаа МУИС-ийн Эрдмийн өргөөнд 2025.03.27-ны 14:00-16:00 цагт боллоо. Ёслолын арга хэмжээний эхэнд МУИС-ийн ректор Б.Очирхуяг ӨМИС-ийн Монгол улсыг судлах хүрээлэнгийн захирал доктор, профессор Б.Баярмэндийг хүлээн авч уулзлаа. Уг арга хэмжээнд МУИС-ийн УТСОУХНУС болон ШУС-ийн удирдлага, багш нарын төлөөлөл хүрэлцэн ирж, МУИС-ийн УТСОУХНУС-ийн хүндэт доктор Б.Баярмэнд хүндэтгэлийн лекцийг сонсож, баяр хүргэлээ.