Боловсролын сайдын 2025 оны 02 дугаар сарын 21-ний А/91 тоот тушаалаар Улс төр судлал, олон улсын харилцаагаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөн батлав. Хамгаалуулах зөвлөлийн анхдугаар хуралдаан болж зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн Доктор хамгаалуулах зөвлөлийн дүрмийн дагуу зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн даргыг сонгож баталгаажууллаа. Зөвлөлийн даргаар МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал профессор С.Мөнхбатыг, орлогч даргаар МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал дэд профессор Н.Мягмарцоожийг, нарийн бичгийн даргаар МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч дэд профессор Д.Ундрахыг зөвлөлийн гишүүдийн 100%-ийн саналаар дэмжив.
Зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд,
Улс төр судлал, олон улсын харилцаагаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөл нь МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус зөвлөлд МУИС, ШУА, МУБИС, ШУТИС, ПСХХ, БХҮИС, УА, ОТИС зэрэг улс төр судлал, олон улсын харилцаагаар ахисан түвшний сургалт, судалгаа явуулдаг Монгол Улсын тэргүүлэх судалгааны байгууллагын төлөөлөл сонгогдон ажиллаж байна.
Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой.