МУИС-ийн УТСОУХНУС-ийн Улс төр судлалын гурав дугаар түвшний оюутнууд төрийн байгууллага, улс төрийн байгууллага, улс төр судлалын салбарын судалгаа шинжилгээний хүрээлэн, төвийн үйл ажиллагаатай танилцах, харилцан санал солилцох зорилгоор зохион байгуулдаг цуврал арга хэмжээний хүрээнд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Арга хэмжээний үеэр ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, ЭШТА, доктор О.Хатанболд лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэн, судалгааны бүтээлийнхээ дээжээс оюутнуудад гардууллаа. Тус үйл ажиллагаа нь Улс төр судлалын мэргэжлийн ангийн оюутнуудад мэргэжил, арга зүйн чухал ач холбогдолтой юм.