2025 оны 2-р сарын 20-ны Пүрэв гарагт ҮАБЗ-ийн СХХ болон МИУС-ийн УТСОУХНУС-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд зохион байгуулж буй Судалгааны хамтарсан цуврал их семинарыг эхлүүллээ.
УТСОУХНУС-ийн захирал Профессор С.Мөнхбат нээж хэлсэн үгэндээ, цаашид энэхүү хамтарсан семинарыг хичээлийн улирал дуусах хугацаанд тогтмол явуулахаар талууд тохирсон болохыг мэдээлж, оролцогч эрдэмтэн судлаач, багш, оюутны эрдмийн ажилд өндөр амжилт хүсэв.
Хамтарсан их семинарын эхний дугаарт ССХ-ын Гадаад орчны судалгааны төвийн Ахлах шинжээч, хурандаа Б.Алтанхүү "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх" (National Resilience) сэдвээр илтгэл танилцуулж, асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнөлөө.