БНСУ-ын Корей Их сургуулийн улс төрийн шинжлэх ухаан, солонгос судлал, социологийн тэнхимийн багш, судлаачидтай хамтран солонгосын улс төр, нийгэм, соёл судлалын чиглэлээр хамтран МУИС-ийн оюутнуудад зориулан зохион байгуулж буй цуврал онлайн лекцийн хүрээнд Корей Их сургуулийн Социологийн тэнхимийн профессор KIM Chul-Kyoo “Food and Social Change in Korea” сэдэвт лекц 2025 оны 02 сарын 12-нд улс төр судлал, олон улсын харилцаа, социологи, нийтийн удирдлага, аялал жуулчлал, ази судлалын хөтөлбөрийн оюутнуудад зохион байгууллаа. Тус лекцэд нийт 120 орчим оюутан оролцож, асуулт хэлэлцүүлэг амжилттай боллоо.
УТСОУХНУС-ийн Ардчилал судлалын төв